❤️Амьдралын хэв маяг Хувь хүний хөгжил

Шалгалтандаа үр дүнтэй бэлтгэхэд туслах 5 зөвлөгөө

Шалгалтууд бол өөрийнхөө чадвар, мэдсэн сурсн зүйлсээ үнэлүүлэх чухал мөчүүдийн нэг билээ. Тийм ч учраас оюутан, сурагчид өндөр оноо авахын тулд нойроо хугаслан, эрүүл мэндээ хохироон сууж бэлддэг нь цөөнгүй. Шалгалтууд ирж байгаа энэ үед эрүүл мэндээ хохироохгүйгээр хэрхэн богино хугацаанд үр дүнтэйгээр бэлтгэх талаар оюутан, сурагчиддаа зориулж 10 чухал зөвлөгөөг бэлдлээ.

#1 Бэлтгэх цаг хангалттай гаргах

Юу ч хийхгүй байж байгаад өмнөх шөнө нь нойргүй сууж бүх сурсан зүйлээ сэргээн санаж, цээжлэх гэж оролддог нь оюутан, сурагчдын дунд байдаг түгээмэл алдаануудын нэг. Тиймээс шалгалт болохоос 7 хоногийн өмнө бэлтгэх хуваариа гаргах хэрэгтэй. Хэдэн шалгалтууд ямар өдрүүдэд өгөх, хичээл бүр дотроо хэдэн төрлийн сэдэвтэй, өдөрт хэдэн сэдвээ сэргээн судалвал шалгалтнуудаасаа өмнө дуусгаж чадахаа нарийн сайн төлөвлөөрэй.

#2 Суралцаж буй орчноо цэгцтэй байлгах

Хэдийгээр тийм ч чухал биш санагддаг ч гэлээ суралцах орчин таны хичээлээ бататгах үйл явцад маш их нөлөөлдөг. Ширээгээ цэвэрлэж хичээлүүдээ дараалуулан хийх хангалттай зай гаргах, хангалттай гэрэл орж байх болон сууж буй сандал чинь тухтай байх зэрэг саад болох зүйлгүй, тухтай байлгах дээр анхаараарай.

#3 Зураглал, диаграм ашиглах

Зүгээр хуулж бичихээс илүүтэй зураглал, диаграм ашиглах нь цээжлэхэд илүү хялбар болгож өгдөг. Юун түрүүнд сэдвээсээ чухал гэсэн хэсгүүдээ тэмдэглээд, дараа нь бүгдийг нь нэгтгэн зураглал болгон буулгаарай. Мартсан үедээ бичсэн зүйлээ эхнээс нь уншилгүйгээр хийсэн зураглалаа харахад л бүх агуулгаа эргэн санаж ойлгох боломжтой.

#4 Хуучин тест, шалгалтуудыг давтах

Өнгөрсөн жилүүдэд авч байсан шалгалтууд дээр цаг гарган бэлтгэх нь мөн маш үр дүнтэй аргуудыг нэг. Ингэснээр та одоо өөрт ирэх шалгалт ямар бүтэцтэй, ямар сэдвүүдийн хүрээнд орж ирэхийг ерөнхийлөн таамаглах боломжтой ба цагаа зөв зохицуулах тал дээр ч өөрийгөө сайжруулах болно.

#5 Сурсан зүйлээ бусдад тайлбарлах

Сурсныхаа дараа болон сэргээн санасныхаа дараа мартах нь маш хурдан байдаг тул бататгах хэрэгтэй. Марталгүйгээр бататгах үр дүнтэй аргуудын нэг нь хэн нэгэнд түүнийгээ зааж тайлбарлах байдаг. Гэр бүлийнхэндээ, найз нөхөддөө тодорхой сэдвийг зааж тайлбарласнаар өөрөө ч мөн “яагаад” гэсэн асуултанд хариулагдах цаад учрыг нь ойлгож байдаг тул оролдоод үзээрэй!