❤️Амьдралын хэв маяг ❤️Энтертайнмент

Чөлөөт цагаа бүтээлчээр ашиглах 10 санаа

Чөлөөт цаг бидэнд маш их гардаг. Чөлөөт цагаараа бид үр бүтээмжгүй, цаг үрэх зүйлс хийснээр өдөр бүр өөрийгөө сайжруулж, зорилгодоо хүрч чаддаггүй.

way too much free time GIF

Тэгвэл яагаад бид түүнийг анзаарч харж, зөв зохистойгоор ашиглаж чаддаггүй вэ? Учир нь бид аль хэдийнээ түүнийг буруу, үр бүтээмжгүй зүйлсд зарцуулж орхидог. Жишээлбэл, фэйсбүүк, инстаграм, твиттерт цагаа зарцуулах, эсвэл компьютер, зурагтныхаа өмнө дэмий зүйлс үзэж суудаг. Тэр их илүү гарч байгаа чөлөөт цагийг үнэндээ та яг өөрийн мөрөөдөл, сонирхолд зориулж чадвал эргээд танд хамгийн үр дүнтэй мэдлэг, хувь хүнийг тань хөгжүүлж өгнө. Амжилтанд хүрсэн, алдартай хүмүүс хүртэл өөрсдийн гэсэн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх дадал зуршилтай байдаг. Хэрвээ чөлөөт цагаа ашигтайгаар, бүтээлчээр ашиглаад сурчихвал гарах үр дүн нь хүртэл таныг гайхшруулах болно.

✨ Унших. Энэ бол хэзээ ч хийхээ зогсоож болохгүй үнэ цэнтэй дадал. Уран зохиолын эсвэл хувь хүний хөгжлийн ном байсан ч ном унших нь хүн бүрийн амьдралд маш том нөлөө үзүүлдэг. Мэдээж их хугацаа шаардах боловч өдөр бүр заавал 30 минутыг гаргаж сураарай!

✨ Гэр бүлдээ зориулах. Мөнгө, өөр бусад зүйлс дахиж олдож болно. Харин бидэнд гэр бүл ганцхан заяадаг. Тийм ч учраас тэдэнтэйгээ хамт байж, цагийг хамтдаа зугаатайгаар өнгөрүүлж дурсамж бүтээх шиг сайхан зүйл үгүй.

✨ Алхах. Алхах бол амархан төрлийн дасгал, дээрээс нь хэдий тийм ч хэцүү биш боловч бас их үр дүнтэй. Өдөржингөө ширээндээ суучихаад гарч алхвал биеийн чилээ гарч илүү бүтээлч санаанууд ч орж ирэх болно.

✨ Сонирхолтой зүйлс турших. Аль хэдийнээс хийж үзмээр санагддаг байсан тэдгээр сонирхолтой зүйлсийг туршиж болно. Бяцхан түүх бичих, DIY-уудийг туршиж үзэх гэх мэт өмнө хийж байгаагүй ч боддог зүйлсээ хийж үзээрэй.

✨ Шинэ хоббитой болох. Таны стрессийг тайлж, бүтээлч байхад тань туслах хобби заавал байх учиртай. Жишээ нь, зураг авах, бичих, хоол хийх, зураг зурах, дуу дуулах эсвэл нэхмэлээр сүлжих гээд сонирхлыг тань татах хоббинууд хязгааргүй…

✨ Сайн дурын ажил хийх. Найз нөхдийн хүрээлэл болон туслаж буй хүмүүст чинь хамгаас хэрэгтэй. Ихэнхи амжилттай хүмүүс сайн дурын ажил хийдгийн учир нь олон шинэ найз нөхөд, танилтай болж өөрийн харилцааны чадвараа сайжруулахын сацуу өөрийгөө нээж, итгэлтэй болоход тусалдаг. Харин зарим хүмүүст бол олон хүмүүст өөрийн чадах хэмжээгээрээ туслаж, бага ч болов зүйл хийж бүтээх нь таалагддаг.

✨ Ширээгээ цэвэрлэх. Хүрээлэн буй орчин цэвэрхэн байвал сэтгэл санаа ч тайван, цэгцтэй байж чаддаг. Ажил, хичээлээ хийдэг орчноо цэгцтэй байлгаж занших нь чухал дадал.

✨ Тэмдэглэл хөтлөх. Тэмдэглэл хөтлөх нь хүнд маш их амар амгалан, цэгцтэй байдал, бас хүсэл зорилго бэлэглэдэг. Тэмдэглэл хөтлөх нь зүгээр л бичихдээ бус харин өөрийгөө илэрхийлж, өнөөдрийнхөө “чи”-г дүгнэж маргаашдаа өөрийгөө илүү сайжруулахад тусалдаг.

✨ Авъяасаа хөгжүүлэх. Магадгүй танд эртнээс сонирхдог байсан, дурладаг авъяас байж болно. Гэвч мэдээж 100%-ийн авъяастай хүн гэж байдаггүй учраас дуртай хобби-авъяасаа илүү хөгжүүлэх шаардлага гардаг. 1%ийн авъяас, 99%ийн хичээл зүтгэл гэдэг дээ.

✨ Өөртөө анхаарах. Хэдийгээр энэ нь тийм ч бүтээлч санаа биш ч гэлээ чөлөөт цаг гарсан үедээ өөрийгөө багахан эрхлүүлж байгаарай. Тэртээ тэргүй та оролдож, хичээж л байгаа учраас эрүүл мэнд, сэтгэл зүйдээ анхаарч стрессгүй+аз жаргалтай амьдралыг хүртэх эрхтэй. Та л өөрөө өөртөө анхаарч, хайрлахгүй бол өөр хэн анхаарах билээ?

X, DearDiary❤