❤️Амьдралын хэв маяг ❤️Мэдээ мэдээлэл

IELTS-ийн шалгалтад 8.0 оноо авсан туршлагаас: 5 чухал зөвлөгөө

IELTS-ийн шалгалтанд 8.0 оноо авсан оюутны туршлагаас хуваалцаж байна! Нийт бэлдсэн хугацаа нь 1 жил 4 сар бөгөөд оноог нарийвчилбал: Listening (7.5 Reading (9.0) Writing (7.5) Speaking (7.5) Overall (8.0)

Related image

  1. Анхнаасаа өөрийн гэсэн тодорхой онооны зорилготой болох хэрэгтэй. Түүн дээрээ бат зогс. Хэрвээ бат зогсч чадахгүй бол өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний хичээл зүтгэл гаргалаа ч гэсэн тэр нь тодорхой түвшнөөс хэтрэхгүй. Цагаа тулахаар нэрээ л тийм шүү гэмээр шалтаг олж тавьчихаад өөрийн бэлтгэлийг хаядаг.
  2. IELTS, IBT TOEFL ч юмуу аль нэгийг нь өгөхөөр шийдсэн бол тэрэндээ л анхаарлаа бүрэн төвлөрүүлж, голыг олох хүртлээ явах хэрэгтэй. Тэгж байж л яг юу хийх ёстой, яах вэ гэдгээ ойлгоно. Ер нь яг яах гээд байгаагаа ойлгоогүй хүн хийж буй зүйлийнхээ утга учирт эргэлзэж илүү сайн ном, сурах бичиг, багш, сургалтын төв хайдаг гэж багш минь хэлж байлаа. Ийм төрлийн хүмүүс юунд ч сэтгэл нь ханахгүй. Тодорхой шүү дээ.
  3. Бид өөрсдийнхөө хэд наслах, хэдэн оноо авах, тэгээд амьдрал цаашаагаа яах эсэхийг таашгүй. Иймд элдэв хангайн тодорхойгүй юманд санаа зовж байхаар зүгээр л өдөр бүр DO YOUR BEST. Иймэрхүү байдлаар EFFECTIVE байгаад сурчвал цаашдын алхамаа илүү тодорхой харж сурна. Тэгээд FUTURE ямар байхыг арай бодитой тодорхойлох болно. Одоогийн мундаг хүмүүсийн тэр лаг PREDICT чадвар TODAY үр бүтээлтэй өнгөрүүлж байсны ГАВЬЯА юмаа. Зорьсон юм болгон нь бүтдэг нэг тийм PRO…
  4. IELTS 8, IBT TOEFL 90 гээд анхнаасаа л бодож, мөрөөдөх хэрэгтэй. Үүнийгээ байнга өөртөө хэлж бай. Ёстой л залхуурах гээд байвал ЭЭ ЧИ ИЧЭЭЧ ЭЭ ЧИ ОДОО ЮМ ЗҮЙЛИЙГ ЯАЖ ХИЙЖ БАЙГААД ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ БОЛ ЧИ ЕР НЬ ЮУ ХИЙЖ ЧАДАХ ХҮН БЭЭ..гээд л… Та нар минь мэдэж байгаа шүү дээ, ямар хол гэдгийг дурдсан оноонууд.. Иймэрхүү хэмжээний байхгүй л бол. Сэтгэлийн тэнхээгээр оюун санаандаа суулгах хэрэгтэй.
  5. Эцэст нь, хэн ч өөрийнхөө зорьсон оноонд итгэхгүй, нэг л худлаа маркийн яваад байвал хэн ч хичээл зүтгэл гаргадаггүй гэдгийг санаарай.

Эх сурвалж: Nyamdorj / Cambridge CELTA, DELTA English Teacher & Lecturer