❤️Амьдралын хэв маяг

Намрын улиралд хийх 8 зүйлс 🍁

1. Халуун зүйлс🥰

Гадаа сэрүү орж байгаа цагт аяга хар шоколад, гэрийн жигнэмэг, ганц аяга цайнаас уух сайхан зүйл юу байх билээ.

2. Зууш🧁

Намрын улиралд төгс зохицох амттан “candy apple” хийж идээрэй. Амархан бөгөөд амттай.

3. Навчистай хамт зургаа даруулах

Навчис унах үед хөндлөн туучдаггүй ямар намарт дуртай хүн байх билээ. Мөн навчисны дулаан өнгө зураг авахад төгс орчныг бий болгоно.

4. Кино цаг

Гадаа хүйтэн бороо орсон гэдэг нь гэртээ сууж кино үзэх таатай цаг ирлээ гэсэн үг. Ганцаараа эсвэл дотны найзуудтайгаа хамт романтик, аймшгийн гэх мэт дуртай киногоо үзээрэй. Намар бол гэртээ амрах хамгийн тохиромжтой үе юм.

5. Дугуй унах

Хэрвээ цэвэр агаарт гарах дуртай гэвэл дугуй унах нь улирал хэрхэн өөрчлөгдөж байгааг харах сайхан боломж юм.

6. Гэрэлт орчин

Мэдээж очих ёстой газруудад гудамжны үзэсгэлэн яаж байхгүй байх билээ. Цэнгэлдэх хүрээлэн гээд л энгийн амьдрал дундах сайхан газрууд алхам тутамд минь байдаг шүү.

7. Дулаан цамц

Хүйтэн орж ирэхэд дулаацах хэрэгтэй шүү дээ. Дулаан цамцаа битгий мартаарай🧡

8. Ном

Бүлээн юм уунгаа дуртай ном руугаа орох шиг сайхан зүйл байхгүй биз ээ😊

Хэн нэгэнд нь дахиад л ирэх намар

Хэн нэгэнд нь сүүлчийн удаа үдэх намар

Бодох бүрт сэтгэл дүүргэж инээмсэглэл тодруулах дурсамжуудыг одоо л бүтээх цаг юм шүү💕