Кареер зөвлөгөө Урам зориг Хувь хүний хөгжил

Ажил хэргээ урам зоригтой АМЖИЛТТАЙ дуусгахын тулд хийх 6 зүйлс

Заримдаа өөрийгөө урам зоригтой байлгахад хэцүү байдаг нэг буйдан дээр сууж нэг кофе ууж явсаар өөр зүйлд анхаарлаа хандуулах нь олонтаа.Тиймээс та зорилгодоо биелүүлэхийн төлөө үргэлж чухал зүйл дээрээ төвлөрч урам зоригтой байх хэрэгтэй. Яаж гэдгийг нь мэдвэл хэцүү зүйл үгүй♡

1. Босоод хөдөл!

Гэртээ хэсэг “зомбирсон” үедээ өөрийгөө сэгсрээд хамгийн чухал зүйлсээ босож хөдөлж хийх хэрэгтэй. Ганц аяга цай, кофегоо хийгээд хөшсөн биеэндээ сунгалт хийж болж өгвөл 30 минут дасгал хийх нь танд тус болно. Дасгал нь сэтгэл хөдлөлийг эерэг болгож санаа бодлыг өдөөж сэтгэхэд тусладаг.

2. Сошиал медиагаа унтраах!

Өдөрт хэдэн өдөр та интэрнэтээр аялаж байна вэ? Нэг, хоёр, эсвэл өшөө хэдэн цаг? Зарцуулж буй цагаа тооцож үзвэл шоконд орж магадгүй юм. Өдөрт ядаж нэг цаг л ашиглана гэх мэтээр хугацааг тавьж өөртөө үнэнч бай(Stay focused гэх мэт апп-ууп ч бий). Хэрвээ маш их цагийг Фэйсбүүк, Инстаграм гүйлгэхэд зарцуулж байна гэж бодож байвал дохиоллыг нь унтрааж, эсвэл илүү дээр арга нь утаснаасаа устгах юм.

3. Хийх ёстой зүйлсээ шалга!

Шалгарсан нэг арга нь календар, тэмдэглэлийн дэвтэр, төлөвлөгч дэвтэр юу байна бичиж буулгах юм. Юу хийх ёстойгоо харж санаж байх нь дуусгах маш сайн өдөөгч болж өгдөг. Өөр өнгийг ашиглах мөн дууссан ✅ гэж тэмдэглэх юм уу арилгаж болно. Хэт их ачаалал өгөх хэрэггүй. Ажил сургуулийн хажуугаар хийж амжих ажлуудыг өөртөө өгөөрэй.

4. Амжилтаа шагна

Том ажлуудаа жижиг жижгээр хувааж эхэл. Жишээ нь ажил мэргэжилээ дээшлүүлэхийг хүсэж байна уу? Тэгвэл олон хэсгүүдэд хуваан ажил хайх, онлайн сургалтанд суух, CV гээ шинэчлэх гэх мэтээр. Нэгийг нь гүйцэтгэсэн бол яагаад өөртөө жижиг шагнал өгж болохгүй гэж? Их мөнгө зарцуулах шаардлагагүйгээр чамд хэрэгтэй нэг зүйлийг сонгоорой. Найзуудтайгаа кофе ууж суух эсвэл авж чадаагүй дулаан ороолтоо аваарай.

5. Бүгдийг цэгцэл!

Ажилаа дуустал өөрийгөө зоригжуулах арга нь цэгцлэх билээ. Бохир замбараагүй гэр орон ажлын ширээ нь үр бүтээмжтэй байдлыг багасгана. Замбараагүй орчин замбараагүй бодлыг бий болгодог. Тиймээс өдөр бүр ажил болон ширээгээ цэгцэлж бай. Ингэх нь өөрийгөө үргэлж урамтай байлгах нэг арга юм.

6. Эцэст нь “БҮҮ БУУЖ ӨГ!”

Битгий бууж өг! Ядарсан ч хамаагүй. Өдрийг хэсгээр хувааж богино хэмжээгээр завсарлага аваарай. Цайны цагаараа 10 минут дуг хийх гэх мэт. Мөн үүнийг хийж чадна гэдгээ өөртөө хэлж, гүнзгий амьсгаа аваад үргэлжлүүлээрэй.

“Чиний хамгийн том хязгаар бол ЧИ өөрөө юм”

Хэзээ харж байгаагүй хүчээ өөрөөсөө олоорой. Одоохондоо байхгүй биш ОЛЖ ХАРАХГҮЙ БАЙГААД л юм😘