❤️Амьдралын хэв маяг Кареер зөвлөгөө Хувь хүний хөгжил

Оюутан, сурагчдын заавал мэдэх хэрэгтэй онлайн туслахууд | Part 1

Маш их зүйл дижитал хэлбэрлүү шилжиж буй энэ үед ашиглаж чадвал цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэх давуу талтай олон вэбсайт, аппликейшнууд улам нэмэгдсээр байна.

Тиймээс бүх оюутан, сурагчиддаа зориулж энэ нийтлэлийг бичихээр шийдлээ. Хөл хорио тогтоогдож гэртээ суралцах шаардлагатай болсон оюутан, сурагчидад маань бүр ч илүү хэрэг болох бизээ.

Дараах онлайн туслахууд зөвхөн хичээл хийхэд бус өдөр тутмын үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, өөрийгөө сайжруулж, мэдлэгээ дээшлүүлэхэд ч тустай. Мөн зөвхөн өөрийнхөө өдөр тутамд хэрэглэдэг, итгэдэг онлайн туслахуудаа танилцуулаж байгаа юм шүү.

Notion

Сүүлийн үед өдөр тутамдаа дурлаж ашиглаж байгаа вэбсайт. Утас болон компьютер дээрээ татах боломжтой апп хэлбэрээр ч ашиглаж болно. Энгийнээр, таны онлайн төлөвлөгөөний дэвтэр гэж ойлгож болно. Багийн ажлуудаа хийх, зорилго төлөвлөгөөгөө бичих, өдөр тутмын ажлуудаа төлөвлөх, тэмдэглэл бичих гээд маш олон зүйлийг хийх боломжтой. Гэвч энгийн төлөвлөгөөний апп шиг уйтгартай биш, та “Workspace” дотроо төрөл бүрээр фолдерууд нээж тус бүрт нь эможи эсвэл зураг оруулах боломж бий. Өөрийн NOTION-г зохион байгуулсан жишээгээ харуулъя:

Унших номнуудын жагсаалтаа бичсэн нь:

2020 оны зорилгуудаа салбар бүрээр нь ангилан тавьсан нь:

Мөн цаанаасаа санал болгосон бэлэн ‘template’-ууд маш их бий.

Төлбөртэй юу?

Үнэгүй. Гэхдээ өөрийн сонголтоор сарын 4$,8$,20$-р “upgrade” хийн илүү том багтаамж болон бусад давуу талуудыг эдлэх боломжтой. Энэ линкээр орж бүртгүүлээд 10$ бонус аваарай!

Skillshare

Ямар нэгэн шинэ чадваруудад суралцахыг хүсдэг үү? Skillshare хамгийн сайн сонголт тань байх болно. 100+орноос 3 сая гаруй суралцагчидтай, 1000+дээш багш нартай онлайн платформ. Англи хэл, IELTS-д бэлтгэх, Photoshop, дадал зуршил суулгах, бүтээмжээ нэмэгдүүлэх, сошиал медиа маркетинг, блог хөтлөхөөс авхуулаад зурж сурах, bullet journal эхлүүлэх гээд сурах боломжтой бүхий л зүйлс бий.

Админ нь сүүлд үр бүтээмжтэй байх, зөв дадал зуршил суулгах талаар хичээл үзсэн нь хамгийн их таалагдсан анги байсан. Та нар минь сонирхоод үзээрэй!

Төлбөртэй юу? 

Үнэ төлбөргүй ангиуд байдаг. Гэвч бүх  ангиудад суралцах хүсэлтэй бол сард 15$, жилээр нь төлвөл сарын 8.25$ төлөөд сурах боломжтой.  Энэ линкээр ороод эхний 2 сар үнэ төлбөргүй бүх ангиудаас сонгон суралцаарай!

Dropbox 

Dropbox нь хэрэгтэй материал, file-уудаа хадгалахад туслах апп/сайт. Админ нь зурагнуудаа бусадтай хуваалцахад шаардлагатай үед чанар нь алдагдаад байх үед Dropbox ашиглахад тохиромжтой байдаг, өндөр чанартайгаар хадгалж чаддаг. Мөн лекцүүдээ хадгалах, багийн ажил дээр хүмүүстэй ‘file’ хуваалцах хэрэгтэй үедээ ашиглах дуртай.

Төлбөртэй юу? 

Төлбөргүй. Харин багтаамж дүүрсэн үед төлбөртэйгээр ‘upgrade’ хийж багтаамжаа нэмэгдүүлэх боломжтой.

Нийтлэл маань тус болсон гэж найдаж байна:) Та нар маань ямар вебсайт/апп өдөр тутамдаа ашиглах дуртай вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай!

Удахгүй part 2-ийг нь тайлбарласан нийтлэлээр уулзъя!

X, DearDiary.