❤️Амьдралын хэв маяг Боловсрол Хувь хүний хөгжил

Оюутан сурагчдын заавал мэдэх хэрэгтэй онлайн туслахууд | Part 2

Интернетийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Харамсалтай нь бид интернетийн давуу талыг ашиглах бус цагаа үрэхэд зориулах нь олширжээ (сошиал медиад хэтэрхий их цаг зарцуулах гэх мэт).

Олж мэдэж, хэрэглэж чадвал чиний цагийг хэмнэж туслах маш гайхалтай вэбсайт, апп, төхөөрөмжүүд байдаг билээ. Оюутан, сурагчдын заавал мэдэх хэрэгтэй онлайн туслахууд | Part 1 нийтлэлийнхээ үргэлжлэл болгон энэхүү нийтлэлийг танилцуулж байна.

Дараах онлайн туслахууд зөвхөн хичээл хийхэд бус өдөр тутмын үйл ажиллагаагаа хөнгөвчлөх, өөрийгөө сайжруулж, мэдлэгээ дээшлүүлэхэд ч тустай. Мөн зөвхөн өөрийнхөө өдөр тутамд хэрэглэдэг, итгэдэг онлайн туслахуудаа танилцуулаж байгаа юм шүү.

Grammarly

Англи хэлний хичээл дээрээ эсээ/зохион бичлэг бичих хэрэгтэй юу? Англи хэл дээр чухал цахим шуудан илгээх шаардлагатай болсон уу? Иймэрхүү тохиолдолд дүрмийн алдаа гаргах нь маш түгээмэл бөгөөд байж боломгүй алдаа.

Grammarly харин бичиж буй текстэн доторх дүрмийн алдааг чинь зааж, засч өгдөг. Вэбсайтруу нь орж хаяг нээгээд текстээ оруулж шалгах боломжтой. Ашигладаг “browser” чинь “Chrome” бол энэ линкээр ороод extension суулгаж болно. Ингэснээр “Chrome” дээрээ бичиж буй текстийг чинь автоматаар засаад явах болно.

Grammarly for Chrome

Төлбөртэй юу?

Үнэгүй. Гэхдээ өөрийн сонголтоор “Premium” хувилбарыг худалдаж аван илүү олон давуу талуудыг эдлэх боломжтой.

Scribd

Англи хэлний мэдлэгтэй, англи хэл суралцдаг номонд хайртай уншигчдад маань таалагдах апп/вебсайт. Англи хэл дээрх 1 сая давахуйц их номнуудтай тул Англи хэлний унших, бичих, үгийн сангаа сайжруулахыг зорьж буй хүмүүст зүгээр. Мөн үнийн хувьд хямд.

Сул тал нь гэвэл сүүлийн үед гарсан “лаг” номнууд байдаггүй. Гэхдээ The Intelligent Investor, Elon Musk, Everything is F*cked: A Book About Hope, Influence, Eat That Frog!, Sapiens: A Brief History of Humankind, How To Win Friends and Influence People, The 7 Habits of Highly Effective People гэх мэт алдартай номнууд бий.

Scribd offers 30-day FREE reading subscription - When In Manila

Төлбөртэй юу?

Сар бүрийн 8.99$ байдаг. Харин энэхүү линкээр ороод 2 сарын турш үнэгүй унших боломжтой.

Quizlet

Энэхүү апп/вебсайт оюутан, сурагчдын сурах үйл явцыг хялбарчлах зорилготой. Флашкартдууд хийх, зурган хэлбэрээр эсвэл тоглоом тоглох гэх мэт хөгжилтэй, бүтээлч байдлаар хичээлийн агуулгаа сурах, тогтооход тусалдаг. Өөрийнхөө хичээлийн хүрээнд нэр томъёо, цээжлэх үг, үг хэллэгээр багц бүтээх боломжтой. Мөн хүмүүсийн аль хэдийн бэлтгэсэн төрөл бүрийн багцууд байдаг. (IELTS, TOEFL, SAT гэх мэт)

Төлбөртэй юу?
Үнэгүй. Гэхдээ сарын 0.99-1.99$ төлөөд сурталчилгаагүй, интернетгүй үед ашиглах, зураг, видео нэмэх гэх мэт нэмэлт давуу талуудыг эдлэх боломжтой.

Чи ажил, хичээлдээ ямар программ/апп ашиглах дуртай вэ? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай!

X, DearDiary