Бид өнөөдөр фейсбүүк, инстаграм гүйлгэж байхдаа мэдлэгээ нэмэгдүүлж, шинэ зүйлс сурах боломжтой нөхцөлд амьдарч байна. Нэн ялангуяа англи хэл сурч буй хүмүүст хэрэгтэй маш олон сошиал хаягууд байдаг бөгөөд чөлөөт цагаараа сошиал медиад ухаж цагаа үрэхээс илүүтэй англи хэлний мэдлэгээ бага багаар ахиулах боломжтой тул дагавал зохих сошиа медиа хаягуудыг хүргэж байна.
Холбогдолтой нийтлэл: Хүүхэлдэйн кино үзэнгээ Англи хэл сурах боломжтой YOUTUBE сувгууд
Өөрийн дагах дуртай, маш үнэ цэнтэй мэдлэг хүргэдэг, мөн хөгжилтэй сонирхолтой аргаар англи хэл заадаг Монгол болон гадаад хаягуудыг жагсаалаа.
Nyamdorj / Cambridge CELTA, DELTA English Teacher & Lecturer
Энэхүү хуудас нь Академик Англи хэлний мэргэшсэн багш А.Нямдорж буюу Алекс багшийн албан ёсны хуудас бөгөөд тогтмол маш олон үнэ цэнтэй, хэрэгтэй эх сурвалжууд, англи хэлний дүрэм, академик үг хэллэгтэй холбоотой хичээлүүд тавигддаг. Үүнээс гадна хүсэл зорилгодоо үнэнч байж шаргуу, бууж өгөлгүй суралцах, үр бүтээлтэй, оролдлого, хичээл зүтгэлтэй байж амжилтанд хүрэх тухай урам зориг бэлэглэж, ухаарал хайрласан үгс олон бий. Тэтгэлэгт хамрагдах боломжууд, англи хэлний PDF номнуудыг ч мөн олох боломжтой.
engVid
engVid нь бүх түвший англи хэл суралцагчдад зориулсан видео хичээлүүдийг үнэгүй хүргэдэг. Долоо хоногт дунджаар 3 удаа бичлэгээ байршуулдаг бөгөөд та facebook, youtube, болон вебсайт дээрээс нь орж суралцах боломжтой. Англи хэлний дүрэм, үгийн сан, дуудлага, IELTS, TOEFL гэх мэт олон төрлийн сэдвүүдийг хамарсан хичээлүүд тавигддаг.
Oyun English learning course
Үгийн сан, дүрэм, болон сонирхолтой үгс, мэдүүштэй хэрэгтэй мэдээллүүдийг тогтмол оруулдаг.
Learn English – EnglishClass101.com
Visual learners буюу хараагаараа тогтоож сурдаг хүмүүст тохиромжтой санагдсан. Өнгө алаглуулан бүтээлч байдлаар шинэ үгнүүдийг хүргэн, амьдралд ойр жишээнүүдтэй холбогдон сонирхолтой видео бэлтгэн тогтмол хүргэдэг. Мөн дуугаар, ярилцлагаар дамжуулан сурах гэх мэт олон янз хэлбэрээр хичээлүүдээ тавьдаг.
Ug Tseejleh
Энэ инстаграм хуудсыг та бараг мэдэх байх. Өдөр бүр англи хэлний шинэ үгсийг Монгол орчуулга, жишээ өгүүлбэр, дуудлагын хамт тавьдаг.
View this post on Instagram
BBC Learning English
BBC Learning English нь дагагчид, англи хэл суралцагчдад зориулан үнэ төлбөргүй аудио, билэг, текстэн хэлбэрээр Англи хэлний материалуудыг түгээдэг. Та вебсайтаар нь зочлох боломжтойгоос гадна, подкастыг нь сонсож, фейсбүүк, инстаграм хаягуудыг нь даган өдөр тутамдаа англи хэлээ сайжруулах боломжтой.
Хэл сурахтай холбоотой өөр ямар нийтлэлүүд уншмаар байна? Сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай!
X, DearDiary