❤️Гоо сайхан Арьс арчилгаа

Хүн бүрт тохиромжтой хамгийн энгийн арьс арчилгааны хэвшил

Хэрвээ та арьс арчилгааны тогтсон хэвшилгүй (skincare routine) бол шинээр хэвшил бий болгох нь том, хэцүү даваа мэт санагдаж магадгүй. Заримдаа арьс арчилгааны хэвшил үнэхээр хэрэгтэй эсэхэд ч эргэлздэг байх. Гэвч өөрийн арьс арчилгааны хэвшилтэй болох нь арьсаа зөв арчлах чухал дадлыг хэвшүүлэх, төрөл бүрийн арьсны асуудлуудаас сэргийлэхэд туслах гэх мэт олон давуу талтай.

Хэрвээ өөрийн гэсэн арьс арчилгааны хэвшлийг бий болгоогүй бол шинээр эхэлж буй хүн бүхэнд тохиромжтой, хамгийн энгийн арьс арчилгааны дадал, дарааллуудыг энэхүү нийтлэлээрээ танилцуулж байна. Олон зүйл туршиж үзсэний эцэст, сайхан арьстай байхыг хүсдэг хүн бүрийн хэвшүүлэх хэрэгтэй гэж үзсэн дараах дадлуудыг жагсаалаа:

Өглөө бүр

Yes ✌🏼 affirmations! . . Repost 📸 @thecovetco - No #texturetuesday today because I think we all need @thepouf affirmations this week. 🙌🏻🙌🏻…

“Хэрэв та өмнө нь арьс арчилгааны тогтсон хэвшилгүй байсан бол, энгийн бөгөөд үр дүнтэй хэвшил бий болгох нь чухал. Цөөхөн бүтээгдэхүүнүүд хэрэглэснээр илүү гайхалтай үр дүнд хүрэх боломжтой байдаг.” гэж арьсны эмч (dermatologist) зөвлөдөг байна.

Ус уух

Өглөө босоод нэг аяга ус уудаг болсон нь миний амьдралд маш том нөлөө үзүүлсэн. Сайхан арьстай байхын нууц ус уух гэдгийг хүн бүр мэддэг атлаа тогтмол хэрэгжүүлдэг нь цөөхөн. Тиймээс хамгийн чухал нь ус уухыг өөртөө дадал болгон суулгах нь чухал. Таны арьсыг чийгшүүлэхээс гадна бүх бие организмд тань эерэгээр нөлөөлдөг.

SPF түрхэх

“Хэрвээ та SPF түрхэн арьсаа хамгаалдаггүй бол хичнээн хөгшрөлтийн эсрэг тос түрхээд нэмэргүй.” гэж арьсны эмч нар зөвлөдөг аж. Та ямар ч төрлийн арьстай, арьсны асуудалтай байсан өдөр бүр нарны тосыг тогтмол хэрэглэж хэвших хэрэгтэй. Нарны тос тогтмол хэрэглэснээр арьсны хорт хавдар, үрчлээ/хөгшрөлт, арьсны өнгө жигд бус болох зэргээс сэргийлж чаддаг хамгийн чухал бүтээгдэхүүн.

** best mask // Acne and dryness bringing you down? We tried out this epic face mask—Renee Rouleau Rapid Response Detox Mask—and have a lot of thoughts. (All good—our faces are looking great now!) Read on to know what to expect when you try it out.

Мөн нарны тосыг заавал нартай өдөр түрхэх учиртай гэсэн буруу ойлголт байдаг. Хэрэв гадагшаа гарах гэж байгаа бол (гэртээ байхдаа ч мөн) арьсаа хамгаалахын тулд үүлэрхэг, бүрхэг өдрүүдэд ч хэрэглэх хэрэгтэй. Үүлтэй өдрүүдэд нарны туяаны 80% нь үүлийг нэвтлэн цацардаг гэдгийг та мэдсэн үү?

Орой бүр

“Өдрийн цагаар аливаа гэмтэлээс арьсаа хамгаалах хэрэгтэй бол оройн цагаар арьсаа нөхөн төлжүүлж, засч сэргээх алхмуудыг хийх хэрэгтэй байдаг.”

Будаг арилгагч салфетка хэрэглэхгүй байх

Хэрэв таны хэрэглэдэг будаг арилгагч салфетканы орцонд спирт орсон бол таны арьсанд бүр ч хортой нөлөөтэй. Тэдгээр салфеткануудад маш их химийн бодисууд агуулагдсан байдаг. Таны будгийг арилгадаг ч гэсэн арьсыг цэвэрлэхэд тийм ч том үүрэг гүйцэтгэдэггүй, ихэвчлэн дутуу цэвэрлэдэг.

Оронд нь мицеллтэй ус эсвэл тосон цэвэрлэгч хэрэглээрэй.

Серум хэрэглэх

Dermatologia Estética on Behance

Унтахаасаа өмнө ретинол, витамин E, Ферулийн хүчил, Гиалуроны хүчил, жимсний хүчил агуулсан бүтээгдэхүүн хэрэглэвэл тохиромжтой байдаг. Тэд гуужуулагчийн үүрэг гүйцэтгэж, коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлдэг байна.

Чийгшүүлэгч

Серум болон чийгшүүлэгч хоёрыг хамтад нь хэрэглэнэ гэсэн үг. Серумээ түрхэсний дараа арьсандаа тохирсон чийгшүүлэгч хэрэглээрэй.

Уруулыг битгий мартаарай

Олон хүмүүс уруулаа орхигдуулах гээд байдаг талтай. Унтахаасаа өмнө энгийн уруулын тос эсвэл вазелин урууландаа түрхээд унтаарай. Хагарсан, хатсан уруул хамгийн түрүүнд хүний нүдэнд өртдөг.

Долоо хоногт нэг удаа

Салфеткан маск

Долоо хоногт нэг ба түүнээс дээш удаа салфеткан маск тавьж арьсаа чийгшүүлэхэд гэмгүй.

Гуужуулагч

Долоо хоногт нэг удаа арьсан дээрх үхсэн эд эс, цугларсан илүүдэл бохирдлоо арилгаж, гуужуулж байгаарай. Гэвч хэтэрхий хүчтэй, арьсанд ширүүн бус зөөлөн, арьсны онцлогт тань тохирсон гуужуулагчийг сонгож хэрэглээрэй.

Арьсны онцлогт тань тохирсон бусад маскууд

Би өөрөө холимог арьстай бөгөөд T хэсгээрээ тослогтож батга гарах гээд байдаг учраас долоо хоногт 1-2 удаа шавран маск хэрэглэдэг. Ингэснээр хар батгийг арилгаж, илүүдэл бохирдлоо цэвэрлэхэд тусалдаг. Тиймээс өөрийн арьсанд тохирох маскуудыг судлаад туршаад үзэхэд гэмгүй.

Our Neem-infused French Clay Mask was inspired by the long-history of Neem as a natural healing remedy. Its natural antihistamine properties calm redness, while its natural antibacterial properties cleanse, repair, and restore the skin and protect it from breakouts.

Өөрт тохирох арьс арчилгааны хэвшилтэй болоод тогтмол хэрэгжүүлж байгаа цагт гайхалтай үр дүнд хүрэх нь гарцаагүй. Тодорхой үр дүнд хүрэхийн тулд тууштай байх хэрэгтэйг санаарай!

X, DearDiary